"15-19 насны иргэдийн дунд ДОХ-ын өвчлөл их байна"


Монгол Улсын хүн амын 35 хувийг 15-34 насныхан эзэлж байна. Харамсалтай нь, ДОХ-ын халдвар авсан иргэдийн 5,7 хувь нь 15-19 насныхан байдаг ажээ. Тэд ихэвчлэн бэлгийн замаар халдвар авдаг гэнэ. Монгол Улсын хувьд гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар тээж болзошгүй гэх судалгаа байдаг.
Монгол Улс ДОХ болон Сүрьеэ зэрэг өвчний тархалтыг бууруулахын тулд 2003 оноос Глобал сангийн санхүүжилтыг авч ирсэн. Энэ хүрээнд, 2003-2020 оныг дуустал ДОХ-ын вирусын тархалтыг бууруулахын тулд нийт 24.5 сая ам.долларын санхүүжилт авчээ. Харин сүрьеэгийн тархалтыг бууруулах чиглэлд 39.1 сая ам.долларын санхүүжилт авсан гэв.
Глобал сангийн дэмжлэгтэй төслүүдийн хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн М.Сэргэлэн: ДОХ, Сүрьеэгийн вирусын тархалтыг бууруулахад олон талын байгууллагуудын оролцоо чухал. Дан ганц эрүүл мэндийн салбар халдварт өвчний эсрэг тэмцээд үр дүнд төдийлөн хүрэхгүй. Монгол Улсын хувьд гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар тээж болзошгүй гэх судалгаа байдаг.
Сүрьеэгийн эмийг Засгийн газар 100 хувь дааж байгаа бол эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 10-20 мянган ам.доллартай тэнцэхүйц эмийг Глобал сангийн санхүүжилтээр бүрэн шийдэж байгаа. Ер нь бол одоо хэрэгжиж байгаа төслүүдийн санхүүжилтийг үе шаттайгаар Засгийн газрын төсөвт шилжүүлэх шаардлагыг Глобал сангаас тавьж байгаа. Энэ ч утгаараа Глобал сангийн санхүүжилт жилээс жилд багасаж байна” гэж байлаа.
2018-2020 он хүртэл эрсдэлт бүлгийн хүн амд сүрьеэгийн эрт илрүүлэх, шинж тэмдэггүй сүрьеэг илрүүлэх зэрэг шинэ төслүүдийг хэрэгжүүлнэ гэв. Эрүүл мэндийн яамны зүгээс сүрьеэгийн өвчнийг эрт илрүүлж оношлох аппарат хоёр байсан бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Глобал сан, Засгийн газрынтусламжтайгаар 16 аппарат нэмж авчээ.
Үүнийгээ тэд энэ сарын эхээр сүрьеэгийн өвчлөл ихтэй нийслэл, аймгуудад хуваарилан өгчээ. Үлдсэн аппаратуудыг он гарсны дараа хуваарилан өгнө гэлээ. Энэхүү аппарат нь зөөвөрлөхөд хялбар учир, үзлэг хийх газрууд руу аваад явах боломжтой аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ