“Титаник” хөлгийн сүйрлийн шалтгааныг шүүжээ

“Титаник” хөлөг онгоц сүйрсэн нь түүхэн дэх хамгийн том ослын нэг болсон билээ. Баригдаж байх үедээ энэ нь дэлхийн хамгийн том зорчигч тээврийн хөлөг онгоц байсан юм.

1912 оны дөрөвдүгээр сарын 14-15-нд шилжих шөнө анхны аялалд гарах үедээ хөлөг онгоц осолдож, хоёр цаг 40 минутын дараа живсэн байна. Тэгэхэд хөлөг онгоцонд 1316 зорчигч, багийн 892 гишүүн, нийтдээ 2208 хүн явжээ. Тэднээс 704 хүн л амьд гарсан байна.

Хөлөг онгоц сүйрсэн хэргийг шүүх хурал 1916 оны долдугаар сарын 3-нд Лондон хотод болжээ. “Хөлөг онгоц мөсөн уултай мөргөлдсөнөөр живжээ” гэж шүүгчид үзсэн байна. Шинжээчдийн үзэж байснаар, эмгэнэлт явдал болсон газраас зургаан бээрт байсан “Калифорни” илчит хөлөг онгоцны ахмад Стэнли Лордыг далайн тэнгисийн хуулиар хамгийн аймшигтай гэмт хэрэг үйлдсэн буюу амь үрэгдэж буй хүмүүст тусламж үзүүлээгүй хэмээн буруутгажээ.

Лордыг нас барсны дараа л 1962 онд түүнийг гэм буруугүй гэдэг нь тодорхой болжээ. “Титаник” сүйрч байгааг өөр нэг хөлөг онгоц буюу Норвегийн “Самсон” онгоцны багийнхан харсан байна. Хулгайн агнуур хийгээд буцаж явсан энэ онгоцныхон "Титаник"-т туслах нь бүү хэл сэмхэн хөвж одсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ