Хоёр ойтой хүү гоц авъяастнуудын нийгэмлэгийн гишүүн болжээ

Хоёр ойтой Адам Кирби хүү Олон улсын гоц авъяастай хүмүүсийн Mensa нийгэмлэгийн хамгийн бяцхан гишүүн болсон байна. Түүний үе тэнгийнхэн одоо л жаахан хөлд орж эхэлж байгаа юм уу, мурий сарий зурж байхад Лондонд аав, ээж, дүүтэйгээ суудаг Адам Кирби хүү хэдийнэ ном уншдаг болсон гэж хэвлэлд бичжээ.

Бяцхан хүү Шекспирийн зохиол уншиж, үржүүлэхийн хүрдийг цээжээр мэддэг, япон, испани, франц цагаан толгой сурч байгаа гэнэ. Кирбийн IQ141-тэй тэнцүү бөгөөд үүгээрээ Барак Обама юмуу Их Британийн ерөнхий сайдаас илүү гарч байна.

Живхээ өөрөө солиод өмсчихдөг, долоон настай хүүхдэд зориулсан ном уншиж эхлэхэд хүү нь бусад хүүхдээс ялгарч байгааг аав, ээж Дин болон Керри-Энн Кирби нар заарчээ. Адам Кирбигийн дүү Итан хоёр сартай гэнэ. Тэр ахаасаа илүү ухаантай болно гэдэгт аав, ээж нь итгэлтэй байгаа ажээ. Дин болон Керри-Энн Кирби нар мөн Mensa нийгэмлэгийн гишүүн юм. Энэ нь юуны чадавх сайтай хүмүүс ордог олон улсын байгууллага бөгөөд хүн амын 98 хувиас илүүгээр стандарт IQ-тест өгсөн хүн уг байгууллагад элсэж болдог байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ