Гудамжны LED телевизээр порно бичлэг гаргасан залууг Хятадад цаазална

Гудамжны зарлалын том LED телевизороор гэнэт порно бичлэг гарч олон хүнийг цочирдуулсан явдал гарсан. Эл явдал Хятадын Жилин аймагт болсон юм. Тэгвэл энэ хэрэгт буруутнуудыг шүүх хурал Хятадад эхэлжээ. Порно бичлэг 10 орчим минут үргэлжилсэн бөгөөд бичлэгийг гаргасан хүнд цаазын арга хэмжээ авч магадгүй хэмээж байна. Порно бичлэгийн дор хориотой бичлэг гэсэн тодруулга байсан хэмээн нүдээр үзсэн хүмүүс ярьжээ.
Бичлэг техникийн ажилтны компьютерээс LED телевизтэй шууд холбогдон олон нийтэд цацагджээ. Техникийн ажилтны хэлж буйгаар тэрхүү бичлэг ийн шууд холбогдоно хэмээн санаагүй бөгөөд бүх зүйл хяналтад байгаа гэж бодсон учир санаа амар байснаас 10 минут орчим юу ч мэдэлгүй олон нийтэд хориотой бичлэг үзүүлсэн байна. Бичлэгийг гаргасан LED телевизор нь тус сурталчилгааны компанийн эзэмшлийнх юм байна. Буруутай Юан Моу хэлэхдээ ямар нэгэн залгуур холбогдоогүй байсан, телевизороор цацагдахгүй гэж бодсон гэжээ.
Хятад улсад олон нийтэд порно бичлэг, садар самууныг үзүүлэхийг хориглодог хатуу хуультай билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ