Яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн хагалгаа амжилттай болжээ


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн нэрт найрагч Бавуугийн Лхагвасүрэн ходоодны хорт хавдрын гуравдугаар үедээ орсон нь оншлогдож яаралтай мэс засалд орох шаардлагатай болсон билээ. Харин Монгол Улсын Засгийн газар нөөц хөрөнгөнөөсөө хөрөнгө мөнгөөр тусалж, тэр ч байтугай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга туслалцаа үзүүлснээр тэрээр БНСУ-ыг зорьсон.
Монгол түмний бахархал болсон их найрагчийн эрүүл мэндэд санаа нь зовсон Өвөрмонголын сайн санаат иргэд хүртэл долоо хоногийн дотор 55 сая төгрөгийн хандив цуглуулан өгсөн. Ийнхүү тэрээр БНСУ-ыг зорьсноор өчигдөр долоон цагийн турш хагалгаанд орж, амжилттай болсон талаар ар гэрийнхэн нь мэдэгдэж эхлээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ