Өвөл цагт дархлаа сайжруулах шилдэг арга

Өвлийн улиралд дархлаагаа хэрхэн сайжруулж, эрүүл саруул байхыг энэхүү зөвлөгөөнөөс мэдэж аваарай.

Хүйтэн, жавартай үед биднийг элдэв өвчин байнга дагаж байдаг. Өөрийгөө болон бие махбодио аюулгүй байлгахын тулд дархлаагаа хэрхэн сайжруулж, өвлийн туршид эрүүл саруул байхыг зөвлөе.

Спортоор хичээллэ. Өглөөний хамгийн энгийн хэд хэдэн дасгал дархлааны тогтолцоог сайжруулж чадна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, биеийн тогтмол ачаалал нь эрүүл мэндэлд гайхалтай нөлөөлж, элдэв өвчнөөс хамгаалдаг байна.

Халуун ундаа уу. Амин дэмийн цай дархлааны үйл ажиллагаанд маш сайн нөлөөлдөг. Цагаан гааны цай, нохойн хошууны цай, лимон, зөгийн бал, балжингарав, алимны гээд өдөрт нэгээс хоёр аяга халуун ундаа ууж байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Сайн амар. Зүгээр л сайн унтахгүйгээс болоод та байнга шахуу өвчилж байж болох. Нойр нь дархлааны тогтолцоонд их үүрэгтэй. Мэргэжилтнүүд өдөр бүр 7-8 цаг унтаж байхыг зөвлөдөг.

Гагцхүү ашиг тустай бүтээгдэхүүн идэж бай. Дархлаагаа сайжруулахын тулд өөрийн хоолыг сайтар хянаж байх хэрэгтэй. Та өдөр бүр сайн чанарын бүтээгдэхүүн, ногоо идэж байх ёстой.

Өвлийн улиралд цитрусын төрлийн жимс, байцаа, хрен, яншуй, лууван, цагаан гаа тогтмол хэрэглэж байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ