Хамгийн сонирхолтой түүхэн гэрэл зургууд

Зарим нь маш эртний боловч түүхэн үнэ цэнээ алдаагүй хосгүй гэрэл зургуудыг бид танилцуулж байна.

Жон Кеннеди 1954 оны хоёрдугаар сарын 14-нд телевизийн NBC сувгаар нэвтрүүлсэн “Хэвлэлийнхэнтэй хийх уулзалт” нэвтрүүлэгт оролцож байгаа нь.

Хатан хаан хоёрдугаар Елизабета 1953 оны зургаадугаар сардхаан ширээнд заларсныхаа дараа Букингемийн ордны тагтан дээр.

Афганистан дахь салаа замын уулзвар, 1955 он.

1995 оны нэгдүгээр сарын 17-нд болсон Их Хансины газар хөдлөлтийн (буюу Кобегийн газар хөдлөлтийн) дараа Хансины хурдны замын нурсан хэсэг.

Хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн Германы офицер, гестапын ажилтан Адольф Эйхманд оноосон ялыг уншин сонсгож байхад тэрээр тоосон янзгүй инээмсэглэн суугаа нь 1961 он.

Атлантын далайн ёроолд байгаа “Титаник” хөлгийн урд талын хэсэг, 1991 он.

Дайсагнагч хоёр их гүрний удирдагчид тэтгэврийн хуучин найзууд шиг гудамжны сандал дээр суун ярилцаж байгаа гайхалтай зураг.Харин орчуулагч кадрын гадна үлдсэн нь жаахан хачирхалтай.

АНУ-ын Калифорни муж улсын Реддинг хотын гүүрнээс унжсан хүнд даацын машины бүхээгээс жолоочийг аварч байгаа нь, 1954 он.

Польшид мөнгөн тэмдэгтийн нэрлэсэн өртөг өөрчлөгдсөн үе. 10.000 хуучин злотын оронд шинэ злотын дэвсгэрт гаргажээ, 1995 он.

Британийн цэргүүд Францын эрэгт буусныхаа дараа унтаж байгаа нь, 1914 он.

Ю.А.Гагарин сансрын нисэгчийн өмсгөл өмсөж байгаа нь, 1961 оны дөрөвдүгээр сарын 12.

Номхон далайн усан дор цөмийн туршилтын дэлбэлэлт хийж байгаа нь, 1958 он.

Зөвлөлтийн “Восток-1” хөлгийн хоосон капсул Москвагаас 700 километрт буусан газарт. 1961 оны дөрөвдүгээр сарын 12.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ