Ерөнхийлөгч Х.Баттулга СБД-ийн иргэдтэй уулзана

11.00

  • Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс иргэд, оршин суугчдад хандан 2017 оны ажлын үр дүнгээ танилцуулна. Уулзалт Төмөр замын дуу, бүжгийн чуулгын Соёлын ордонд болно.

14.00

  • Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзана. Уулзалт Соёлын төв өргөөнд болно.
  • МҮХАҮТ-ын дэргэдэх Инноваци, гарааны бизнесийг дэмжих зөвлөлөөс бичил, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч болон гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан “Инновацийг баялаг болгох нь – Гарааны бизнес” сургалт зохион байгуулна. Сургалтыг МҮХАҮТ-д ажиллаж буй Канадын эксперт, бизнес хөгжлийн зөвлөх Глинис Дорей удирдан явуулна.
  • Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэсийн 2017 оны үйл ажиллагааны тайлангийн хурал ЦЕГ-ын “Сүлд” чуулгын байранд болно.

15.00 Төрийн ордонд

  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд болно.
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ