Гитлерийн тухай сонирхолтой баримтууд

  • Гитлер олны дунд байхдаа пальтогоо хэзээ ч тайлж байгаагүй нь сонин.
  • Аричууд буюу цэнхэр нүдтэй, цайвар үстэй хүмүүс бол дээд арьстан мөн хэмээн Гитлер үзэж байжээ. Гэвч тэр өөрөө хар үстэй, хүрэн бор нүдтэй байжээ. Түүний эмээ гэрт нь үйлчлэгчээр ажиллаж байхдаанэг еврей хүнээс олсон байж болох бутач хүүхэд (Гитлерийн эцэг) төрүүлжээ.
  • Гитлерийн эцэг Алоис өөрийн хамаатан бүсгүй Клара Пёльцльтай гэрлэсэн байна. Энэ нь түүний гурав дахь гэргий байжээ. Тэр үе гэхэд эцэг нь хүү Алоиз, охин Ангела гэсэн хоёр хүүхэдтэй байсан бөгөөд охин нь сүүлд Гитлерийн нууц амраг байсан байж болох Гели Раубалийн эх болжээ. Садан төрлийн холбоотойгоос болоод Алоис Кларатай гэрлэхийн тулд Ватиканаас зөвшөөрөл авахад хүрч байсан байна. Алоисаас Кларазургаан хүүхэд төрүүлсний гурав дахь нь Адольф байжээ.Гитлер гэр бүлд нь цус ойртолт байсныг мэдэж, тиймээс өөрсдийн эцэг, эхийнхээ гарал үүслийн тухай үргэлж маш товчхон, тодорхой бус зүйл ярьдаг байсан атлаа бусдаас өвөг, дээдсийгээ баримтаар нотлохыг шаарддаг байсан нь сонин.
  • Гитлер өрөөсөн төмсөгтэй байжээ.
  • Гитлерийн сургуулийн багш эмэгтэй нь түүнийг... тааруухан сурдаг байсан ч, өөрийгөө толгойлогч мэтээр үзэж байсан гэж ярьж байжээ. Адольф Гитлерийн эх түүнийг гэдсэнд байхаднь үр хөндүүлэхтухай нухацтай бодож байсан ч, эмч нь болиулж дөнгөсөн байна.
  • Гитлер илтгэгч байсан бөгөөд түүний хэлсэн үгцугларсан олныг сэтгэлийн хий хөөрөлд оруулдаг байжээ.
  • Германчуудыг дэг журамд сургахын тулд Гитлер нийтийн тээврээр тасалбаргүй явсан хүнийг шууд буудал дээр буудан алахыг тушааж байсан аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ