Техникийн зориулалттай үл мэдэгдэх шингэнийг уухгүй байхыг анхааруулав

2018 оны 1 дүгээр сарын 11-нд Дорнод аймгийн Дашбалбар суманд техникийн спирт байж болзошгүй шингэн зүйлийг 10 хүн хувааж уусны улмаас 1 хүн нас барж, 4 хүн эмнэлэгт эмчлэгдэж байгаагаас 1 хүний биеийн байдал маш хүнд байна. 5 хүн ажиглалтад байна.
Дорнод аймгаас мэргэжлийн баг газар дээр нь томилогдон ажиллаж, эрүүл мэндийн яамнаас цахимаар холбогдож, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллаж байна. Иймээс ард иргэд та бүхэнд техникийн зориулалттай үл мэдэгдэх шингэнийг ууж, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ