Орон нутгийн замд ноцтой осол гарч хоёр хүн амиа алджээ


Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 2018.01.13,14-ний өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 518 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зам тээврийн ослын 413 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 11 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртэж, орон нутагт хоёр хүний амь нас хохирсон ноцтой хэрэг бүртгэгдсэн байна.
Тухайн өдрүүдэд зам тээврийн осолд бага насны хүүхэд өртөөгүй бөгөөд ослын газрыг орхин явсан гурван хэргээс нэг хэргийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн шалгаж байна.
Тухайлбал:
1. Сонгинохайрхан дүүргийн нутаг Товчооны зам Хуучин 22-ын товчооны замд Lexus570 маркийн автомашины жолооч нь H.Sonata-6 маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч нарын таван хүн гэмтсэн.
2. Сүхбаатар дүүргийн нутаг Дамбадаржаагийн гудамжинд T.Pruis-20 маркийн автомашин T.Pruis маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч нарын гурван хүн гэмтсэн.
3. Төв аймгийн нутаг Эрдэнэсант сумын нутаг Бригадын ар гэх газар асфальтан замд Kia Widebongo маркийн автомашин нь H.Newaerobus маркийн автобустай мөргөлдөж жолооч, зорчигч нарын хоёр хүний амь нас хохирсон хэргийн Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ