Тусгай хамгаалалттай газруудын кадастрын мэдээллийн санг шинэчилнэ


Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1 тоот “Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай” албан даалгаврыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.9-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар олгох ажлыг олон нийтэд ил тод, нээлттэй чирэгдэлгүй зохион байгуулж ажиллах” зорилтын хүрээнд Тусгай хамгаалалттай газрын кадастрын мэдээллийн санг шинэчлэн бүрдүүлэхтэй холбоотойгоор 2018 оны 01-р сарын 06-наас 2018 оны 01-р сарын 31-ний өдрүүдэдтооцоонийлж, бүртгэлжүүлсэн.
Энэ хугацаанд шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй хавсралтад дурдсан дараах Богдхан уулын ДЦГ-д газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд 2018 оны 02-р сарын 20-ны өдрийг хүртэл холбогдох хамгаалалтын захиргаад дээр очин, шинэчилсэн бүртгэлдээ хамрагдана уу.
Бүрдүүлэх материалын жагсаалт:
1. Газар ашиглах эрхийн гэрчилгээ, хавсралтын хамт;
2. Газар ашиглах эрхийн гурвалсан гэрээ;
3. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ;
4. Батлагдсан эскиз зураг;
5. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
6. Газрын төлбөр төлсөн тухай баримт;
7. Холбогдох бусад баримт бичгээ хүргүүлнэ үү гэж Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаанаас мэдээлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ