Энэ сарын 16-19-ийг хүртэл дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй


Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн замын хөдөлгөөнд хийгдэх зохицуулалтын талаар ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас тодруулав.
Тэрбээр "Шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 16-ны өдрөөс шинийн гурван буюу 19-нийг хүртэл дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.Мөн маршрутад ямар нэгэн өөрчлөлт хийгдээгүй" гэсэн юм.
Баярын өдрүүдэд иргэн бүр өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг ЗЦА-аас уриаллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ