Жүжигчин Ц.Төмөрхуяг МУГЖ цол хүртлээ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жүжигчин Ц.Төмөрхуягт Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээлээ.
Тэрбээр "Шагнал авах мөчид ээжийгээ л их боддог юм байна. Ард түмэндээ баярлалаа. Энэ шагнал бол ард түмний шагнал юм. Миний ард түмэн намайг дэмжиж, эрхэм цол хүртээлээ. Урлагийн тогоонд 30 гаруй жил ажиллахдаа 60 гаруй тайзны уран бүтээл, 100 гаруй киноны уран бүтээлдоролцжээ. Гавьяат болно гэдэг мэдээг өчигдөр орой ууцаа чанаж байгаад сонссон /инээв/. Өнөөдөр их сайхан өдөр байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ