Хуурамч мөнгөөр гүйлгээ хийх гэж байгаад баригджээ

Урьд шөнө буюу хоёрдугаар сарын 14-ний шөнийн 01:40 цагийн үед Баянгол дүүргийн есдүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “М” караокед хуурамч мөнгөөр гүйлгээ хийхийг завдлаа” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авсан байна.

Үүний дагуу холбогдох алба хаагчид ажиллагааг хийж шалгахад тус караокед үйлчлүүлж байсан Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд оршин суух 28 настай эрэгтэй “А” нь хуурамч 20.000 төгрөгийн дэвсгэртээр гүйлгээ хийхийг завдсаныг холбогдуулан шалгаж байна.

Хуурамч мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг бэлтгэсэн, ашигласан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ. Иргэд болон хувиараа жижиг дунд бизнес эрхлэгч нар энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж мөнгөн тэмдэгтийг авахдаа шалгаж үзэж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ