“Эрдэнэс Монгол” группийн ТУЗ-ын даргаар Б.Бат-Эрдэнэ томилогджээ


Өнгөрсөн нэгдүгээр сарын 31-ны Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар Б.Бат-Эрдэнийг томилсон.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар томилогдсон Б.Бат-Эрдэнэ нь
- Ерөнхий сайд асан Сү.Батболдын туслах,
- МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,
- Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөх
- Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын дэд дарга
- УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.
МАН-ын чадварлаг боловсон хүчнүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог хэмээн намын нөхөд нь үнэлдэг.
ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж буй Б.Бат-Эрдэнэ чиг үүргийнхээ дагуу “Эрдэнэс Монгол” группийн ТУЗ-ын даргаар томилогджээ.
“Эрдэнэс Монгол” группд “Эрдэнэс таван толгой” ХХК, “Эрдэнэс Оюу толгой” ХХК, “Багануур” ХК, “Шивээ овоо”, “Гашуун сухайт” ХХК, “Эрдэнэс шивээ энержи”, “Монатом” зэрэг томоохон уул уурхайн компаниуд харъяалагддаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ