Нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгө олгоно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохтой холбоотой УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ оны Төсвийн тухай хуульд хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн 684 мянган хүүхдэд өгөхөөр 164.2 тэрбум төгрөг тусган баталсан. Цаашид нийт хүүхдийн 80 хувьд мөнгө өгөхийг зорьж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ