Сар шинийн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ


17 дугаар жарны Тийн унжлагат хэмээх шороон нохой жилд зориулсан хүчит бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Алдар спорт хороо, Монтел констракшны бөх, улсын харцага улсын харцага Б.Бат-Өлзий найм дааван түрүүллээ. Харин Увс аймгийн Давст сумын харьяат, “Увс нуур” дэвжээ, "Гацуурт" групп, “ДЦС-4” компанийн бөх улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэлээ.
Тухайн жилийн өнгийг тодорхойлдог, хамгийн чансаа өндөртэй барилдаануудын нэг гэгддэг уг барилдаанд хүчит 256 бөх зодоглосноос Монгол Улсын аварга Ч.Санбаадамба, арслан П.Бүрэнтөгс, арслан Ц.Содномдорж, харцага Б.Бат-Өлзий нар шөвгийн дөрөвт тунаж үлдсэн билээ.
Наадмаас дутахгүй чансаа өндөртэй болдог уг барилдаан 1963 оноос тасралтгүй зохиогдож байгааа бөгөөд анх 64 бөх барилддаг байсан бол 1971 оноос 128 бөх 1991 оноос 256 бөх барилддаг уламжлал тогтоод байна.
Өнгөрсөн жил болсон уг барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, тухайн үед аймгийн арслан байсан одоогийн улсын харцага байсан О.Хангай үзүүрлэж байсан. Түүний хувьд улсын цолгүй байхдаа түрүүлсэн анхны бөх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ