Үйл явдлын хураангуй

09.00

  • Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгээс ''Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага-2018''сэдэвт хурлыг Туушин зочид буудалд зохион байгуулна.
  • 'Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулах нь' талуудын зөвлөлдөх уулзалт Bluesky Hotel-д болно.

09.30

  • Монгол Улсын Засгийн газарт Азийн хөгжлийн банкнаас үзүүлэх буцалтгүй тусламжийн хүрээнд 'Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх төсөл'-ийг Үндэсний хөгжлийн газар Азийн хөгжлийн банкны техникийн тусламжаар хэрэгжүүлэхээр боллоо. Уг төслийн нээлтийн ажиллагаа Корпорейт зочид буудал, Конвешн центр танхимд болно.
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн'Чингис' зочид буудлын 3-р давхрын хурлын танхимд эхэлнэ.

10.30

  • УИХ-ын гишүүн, Хүнд үйлдвэр, уул уурхайн яамны сайд Д.Сумьяабазар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока нар Нарангийн төвлөрсөн хогийн цэг дээр очиж, дүүргийн хог хаягдлын менежмент, тулгарч буй асуудлуудын тухай танилцана. Үүний дараа СХД-ийн 117-р цэцэрлэг дээр очиж, Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” төслийн хөрөнгө оруулалтаар хийх их засварын ажлын гэрээг байгуулах арга хэмжээнд оролцоно.

11.00

  • Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний хоёр сарын байдлаарх хэвлэлийн бага хурал Засгийн газрын гуравдугаар байрны B1 давхрын мэдээллийн танхимд болно.
  • Монгол ньюс мэдээллийн төвд Казакстан улсын гавьяат дуучин Мадина Садуакасова-ын “Арман Елим-Ай” буюу “Мөрөөдлийн улс” тоглолтын талаарх хэвлэлийн хурал болно.

11.30

  • 'Онч шийдэл' ТББ-ын гишүүн хуульчдаас 'Захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгжид учруулсан хохирлыг шүүхийн шийдвэрийг үндэслэн төсвөөс төлснийг тухайн шийдвэр гаргасан этгээдээр төсөвт нөхөн төлүүлэх' шаардлага бүхий стратегийн өмгөөллийн төслийг танилцуулна.

12.00

  • Ардчилсан намын ҮБХ-ны сонгуулийн нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах ажиллагаа МҮЭСТО-ны бага танхимд болно. Энэ үеэр ҮБХ-ны эргэлт (ротаци)-тай холбоотой мэдээллийг намын удирдлагууд болон Дотоод сонгуулийн хорооноос тодруулах боломжтой.

13.00

  • Эх орны цэрэг 2018 яруу найргийн улсын уралдаан офицеруудын ордонд болно

СЭТГЭГДЭЛ БИЧИХ