Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 24.6 мянгад хүрчээ

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /2018.03.13/ Монгол Улсын нийгэм эдийн засгийн эхний хоёрдугаар сарын нөхцөл байдлыг танилцууллаа.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2018 оныхоёрдугаар сарын эцэст 36.3 мянга болсны, 24.6 (67.7%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.7 (32.3%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 9.5 (27.8%) мянган хүнээр буурч, өмнөх сараас 344 (1.4%) хүнээр өсөж, 24.6 мянга болсны 12.8 (52.2%) мянга нь эмэгтэйчүүд байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2018 оны эхний 2 сард ажилгүй 12.3 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 1.8 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 11.3 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

Мөн улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.9 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Говьсүмбэр, Увс, Баян-Өлгий, Дундговь, Дорноговь, Дорнод, Төв, Архангай, Сэлэнгэ, Орхон, Говь-Алтай, Өвөрхангай, Ховд, Өмнөговь аймгуудад улсын дунджаас 0.1-21.1 пунктээр илүү байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ