Гэмт хэргийн хохирогсдын 43 хувь нь эмэгтэйчүүд байна


Үндэсний Статискийн хорооноос мэдээлснээр Улсын хэмжээнд 2018 оны эхний хоёр сард 7,368 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2,590 (54.2%) -ээр өсчээ.
Өмнөх оны мөн үеэс нийт гэмт хэрэг өсөхөд
- хулгайн гэмт хэрэг 1,397 (91.5)
- залилах гэмт хэрэг 559 (2.4 дахин)
- дээрмийн гэмт хэрэг 242 (3.7 дахин)
- хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 118 (65.6 %)
- хөрөнгө завших гэмт хэрэг 104 (3.7 дахин) -өөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин бүртгэгдсэн гэмт хэрэг хоёрдугаар сард 3,382 болж, өмнөх оны мөн үеэс 1,303 (62.7%)-аар өсөж, өмнөх сараас 637 (15.8%)-оор буурсан байна.
Гэмт хэргийн улмаас хохирсон иргэд 2018 оны эхний 2 сард 6.248 болж, 275 (4.4%) нь 18 хүртэлх насны хүүхэд, 2,684 (43.0%) нь эмэгтэйчүүд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ