ДОХ-ын халдварын тохиолдол 252-д хүрчээ

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, 2018 оны эхний хоёр сарын байдлаар халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 6003 болж, өмнөх оны мөн үеэс 430 (6.7%)-аар буурахад салхин цэцгээр өвчлөгчид 416 (21.4%)-гаар, трихомониазаар өвчлөгчид 179 (21.0%)-өөр, мөөгөнцрөөр өвчлөгчид 16 (5.2%)-гаар, тэмбүүгээр өвчлөгчид 52 (5.0%)-оор буурсан нь голлон нөлөөлжээ.

Харин цусан суулгаар өвчлөгчид 231 (79.7%)-ээр, вируст гепатитаар өвчлөгчид 20 (28.2%)-оор, гар, хөл,амны өвчнөөр өвчлөгчид 42 (14.7%)-оор өссөн байна. Улаанбаатар хотод 2018 оны хоёрдугаар сард ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 252 болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ