Манай гарагийн ер бусын хачин амьтад

Байгаль дэлхий ер бусын, гайхамшигтай зүйлсээр дүүрэн билээ. Ийнхүү манай гарагийн хамгийн ер бусын амьтдыг танилцуулж байна.

Тэнгисийн хар-шар өнгөт нялцгай биетэн

Хятадын аварга том саламандр бол өнөөгийн хоёр нутагт хамгийн том амьтан. Түүний бие нь сүүлнийхээ хамт 180 сантиметр, жин нь 70 килограмм хүрдэг байна.

Хөх алгана буюу хөх тоть загас. Атлантын далай болон Карибын тэнгисийн халуун бүсгийн гүехэн хадан цохион дунд тааралддаг байна.

Далайн зараа. Энэ нь гүн усны нэгэн зүйл амьтан бөгөөд Атлантын далайд 500 метрээс багагүй гүнд цөөн тааралддаг байна.

Зүүн гар талынх нь фламингогийн хэл буюу бүдүүн цифома бол тэнгисийн хэвлээр явагч эмгэн хумсын төрөл юм. Карибын тэнгисийн гүехэн усны өвөрмөц амьтан. Баруун гар талынх нь тэнгисийн анемон.

Тэнгисийн анемон бол сээр нуруугүй махчин амьтан гэнэ.

Pelochelys cantoriiбол гурван хумст яст мэлхийн төрөл юм.

Австралийн зүүн биеийн хуурай газрын урт хүзүүт яст мэлхий.

Breviceps fuscus мэлхий буюу усны хар мэлхий Африкт байдаг.

Гүзээлзгэнэ-хан боргоцой хэлбэрт пакман-мэлхий (Strawberry pineapple pacman frog).

Дуулгат хирс-шувуу буюу дуулгат калао буюу дуулган хушуут калао шувуу Малайн хойг, Суматра болон Борнео аралд амьдардаг.

Урт чихт алагдаахай бол шөнийн амьдралтай мэрэгч. Монгол, Хятадын цөлд амьдарна.

Судалт тенрек бол Мадагаскарын зараа маягийн бяцхан амьтан.

Trigonognathus kabeyai бол Номхон далайн баруун хойд болон төв хэсэгт 360 хүртэл метрийн гүнд тархмал байдаг загасны төрөл.

Малайзын арьсан далавчит.

“Хүр-чөтгөр” гэдэг төөлүүр хорхой.

Эшмейерийн хилэнцэт загас. Индонезийн эрэг орчимд тааралддаг.

Ганга мөрний гавиал буюуматрын төрлийн хэвлээр явагч томхон амьтан. Гавиал нь өнөөгийн матруудаас хамгийн өвөрмөц нь юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ