Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хэлэлцүүлэг өрнүүлэв

Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр өнөөдөр /2018.03.14/ хэлэлцүүлэг зохион байгууллаа.Хэлэлцүүлгийн зорилго нь хуулийн төслөөр мэргэжлийн хүмүүсийн санал бодлыг сонсож, төсөлд тусгахад чиглэжээ.

Уг шинэчилсэн найруулгад Хуульчдын холбооны их хурал, өдөр тутмын зөвлөлийн үйл ажиллагаа, ерөнхийлөгчийн бүрэн эрх, хуулиараа хэрэгжүүлдэг хуульчийн шалгалт, сургалт, магадлан итгэмжлэлтэй холбоотой цогц нэмэлт өөрчлөлтүүд орж байгаа аж. Тодруулбал, хуульчдын холбооны зөвлөл нь 43 гишүүнтэй ажилладаг байсан бол одоо 15 гишүүнтэй болгох юм.

Мөн хуульчдын холбооны ерөнхийлөгч хоёр жилийн хугацаатай сонгогддог бол хуульчдын холбооны зөвлөлийн гишүүд гурван жилээр сонгогддог. Ингэснээр ерөнхийлөгч зөвлөлийн гишүүдээсээ зөрж байгаа учир мөн адил гурван жилийн хугацаатай болгох зэрэг заалтууд багтсан аж.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн боловсруулах шаардлагатай болсны нэгшалтгаан нь Өмгөөллийн тухай хуулийг шинэчлэхээр мөн төслийг боловсруулж байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ