Хорихоос суллагдсан иргэний хуримыг нь хийж өгчээ


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийгэм, сэтгэл зүйн хэлтсээс Г.Бямбадоржид туслах “Итгэлийн гал” аяныг энэ оны хоёрдугаар сарын 04-ний өдрөөс гуравдугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд өрнүүлжээ.
Г.Бямбадорж нь хорих ял эдэлж байгаад суллагдсан бөгөөд хорих ял эдлэх хугацаандаа хорих ангиас зохион байгуулсан сургалт, нийгэмшүүлэх, ажилд идэвхтэй хамрагдаж, амьдралын төлөө тэмцэх хүсэл, эрмэлзэлтэй болж гаргасан алдаагаа давтахгүйн төлөө хоосон хонож байсан ч хулгай хийхгүйгээр, хүмүүс доромжилж гадуурхаж байсан ч тэвчин өнгөрүүлж архи, тамхи, хорт зуршлаас өөрийгөө татаж авч чаджээ.
Тиймээс Г.Бямбадоржид амьдрах урам зориг, хайрлах, суллагдсан иргэдийг нийгмийн амьдралд ороход нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, зорилгоор түүнд таван ханатай, иж бүрэн тавилгатай гэр бэлэглэж түүний хуримын ёслолыг зохион байгууллаа.
“Хуримын үйл ажиллагаанд Нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэслэгч З.Ариунбаяр болон хандив тусламж өргөсөн таван төрийн бус байгууллага, Г.Бямбадоржийн гэр бүлийнхэн, найз нөхөд оролцсоноос гаднаМУГЖ, Ж.Уранчимэг, СТА Э.Болормаа, Б.Хатанбаатар, н.Эрдэнэцэцэг, UNIVERS BEST SONGS наадмын шилдэг оролцогч С.Пүрэвжав, СУИС-ийн дуулаачийн ангийн оюутан З.Мөнгөнсүх нар ая дуугаа өргөсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ