"Монгол цэргийн дайчин уламжлал" үзэсгэлэн нээгдэв

"Монгол цэргийн дайчин уламжлал" үзэсгэлэн Офицеруудын ордонд нээлтээ хийлээ.

Уг үзэсгэлэнг Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойд зориулан гаргаж байгаа бөгөөд иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх аж.

Энэ удаагийн үзэсгэлэнд үе үеийн Монгол цэргийн түүхэн хөгжил, 1911, 1921 оны хувьсгалыг ялуулах үйл хэрэгт цэрэг эрсийн гүйцэтгэсэн үүрэг, 1939 оны халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн 1947 оны баруун хилийн тулгаралт цэрэг эрсийн байгуулсан гавьяа, түүхэн үйл явдлыг бодит баримтууд үзмэрт тулгуурлан үзүүлж байгаараа онцлогтой юм.

Үзэсгэлэн энэ сарын 16-ныг дуустал гараад 17-ны өдрөөс "Хүннү Молл" төвд дэлгэгдэх ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ