Кемеровын түймрийн хэргээр саатуулагдсан таван хүнийг яллагдагчаар татжээ

Мөрдөн байцаах хороо Кемерово хотын “Өвлийн интоор” худалдааны төвд гарсан түймрийн хэрэгтэй холбогдуулан саатуулсан таван хүнийг яллагдагчаар татлаа гэж тус байгууллагын төлөөлөгч Светлана Петренко мэдэгдэв.

“Мөрдөн байцаах хороо энэхүүмгэнэлт явдалд холбогдолтой бүх хүнийг тогтоох ажлыг үргэлжлүүлж байна” гэж тэр хэлжээ.

Гал гарсан хэрэгтэй холбогдуулан таван хүн, тодруулвал өмчлөгч компанийн техникийн захирал, гал гарсанөрөө, танхимыгтүрээслэгч, дохиоллын системдүйлчилгээ хийдэгбайгууллагын ажилтан болон захирал, түүнчилэн дохиоллын системийг тасласан гэх хамгаалагчийг байцааж байгааг түрүүнд нь мэдээлж байсан юм.

Кемерово хотын дөрвөн давхар худалдааны төвд өнгөрсөн ням гарагт түймэр гарсан билээ. Үүний улмаас 64 хүн амь үрэгдсэний 40 гаруй нь хүүхэд байжээ. Эмнэлгүүдэд 13 хүн эмчлүүлж байгаагаас олонхи нь угаарын хийнд хордсон байна.

Богино холбоос үүсч,эсвэл “ил гал гаргасан” байж болохыг болсон явдлын гол шалтгаан гэж үзэх хэрэгтэй гэжМөрдөн байцаах хорооны тэргүүн Александр Бастрыкин хэлжээ.Гэхдээ мөрдөн байцаагчид сүүлчийн хувилбар магадлал багатай гэж үзэж байна.

Мягмар гарагт Владимир Путин Кемерово хотод ирсэн юм. Тэр худалдааны төвийн байшингийн дэргэд цэцэг өргөж, хохирсонхүмүүстэй уулзаж, бүс нутгийн эрх баригчидтай зөвлөлгөөн хийсэн байна.Гэм буруутай бүх хүнийг шийтгэж, түүнчилэн эмгэнэлт явдлыг нарийннягт шалгана гэж төрийн тэргүүнамлажээ.

Амь үрэгдсэн болон бие сэтгэлээр хохирсонхүмүүст засгийн газраас 76 сая рубль гаргах гэж байгаа нь тодорхой болсон байна.

Кемеровын түймэр нь амь үрэгдсэн хүний тоогоор сүүлийн зуун жилд гарсан дөрвөн томоохон түймрийн нэг болж байна. Тухайлбал, 1999 онд Самара хотын цагдаагийн байгууллагад гарсан түймэрт 57 хүн, 2007 онд Краснодарын хязгаарын Камышеватая суурин дахь асрамжийн газарт гарсан түймэрт 63 хүн, 2009 онд Пермь хотын “Доголон морь” клубт гарсан түймэрт 153 хүн ам насаа алдсан юм.

Гуравдугаар сарын 28-ныг нийт оросын хэмжээнд гашуудлын өдөр болгон зарлажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ