БНАСАУ-д пуужингийн технологи худалдсанаа Украин хүлээжээ

Умард Солонгосын тив хоорондын баллистик пуужингийн хөдөлгүүрт Днепропетровскийн “Южмаш” заводын үйлдвэрлэсэн эд ангиуд орсон байж болохыг Украин улс хүлээн зөвшөөрсөн байна. НҮБ-ын БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээний асуудал эрхэлсэн бүлгийн шинжээч Дмитрий Кикугийн хэлснийг иш татан РИА Новости агентлаг мэдээлжээ.

Умард Солонгосын пуужингийн хөдөлгүүрт Украины “Южмаш” заводын үйлдвэрлэсэн зөвлөлтийн РД-250 хөдөлгүүрийн эд ангиуд байдаг гэсэн мэдээ 2017 онд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд гарсныг мэргэжилтэн сануулсан байна.

“Шинжээчдийн хэсгийн асуулгад Украин хариу өгөхдөө, Умард Солонгосын энэ пуужингийн хөдөлгүүрт украины эд ангиуд байгаа болов уу гэдгийг нотлосон юм” гэж Кику хэлжээ.

БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээний хорооны шинжээчдийн хэсэг Умард Солонгосын талаар гаргасан тогтоолуудын биелэлтийг ажигладаг юм. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл мэргэжилтнүүдийн ажиллах мандатыг 2019 оны дөрөвдүгээр сарын 24-нийг хүртэл сунгасан байна.

Тус байгууллагын тараасан баримт бичгээс үзвэл, шинжээчид дүгнэлт, зөвлөмж бүхий дүнгийн илтгэлийг2019 оны хоёрдугаар сарын 1-нээс оройтуулалгүйгээр хориг арга хэмжээний хороонд танилцуулах ёстой ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ