Хятадын сансрын станц дэлхийд унана

РИА Новости агентлаг Европын сансрын агентлагийн мэдээлснийг иш татахдаа, Хятадын сансрын анхны “Тяньгун-1” станцын хэлтэрхийнүүд Дэлхийд унаж мэднэ гэж одон орон судлаачид үзэж байгаагуламжилжээ.
Уг станцын ихээхэн хэсэг агаар мандалд шатах хэдий ч, түүний зарим хэлтэрхий яалт ч үгүй Дэлхийд унаж мэдэх төлөвтэй байна.
Одоо станц 200 орчим километрийн хавьд нисч байгаа ч, өдөр бүр 4 километрээр доошилж байгаа ажээ. Станцын унах хурд ихсэж байгаа учир дэлхийн гадаргуугаас 70 километрийн хавьд шатаж эхэлнэ гэж таамаглаж байна.
Хэлтэрхийнүүд өмнөд болон умард өргөргийн 43 градусын хоорондох нутаг дэвсгэрт унаж мэднэ гэж эрдэмтэд тооцоолж байгаа ажээ.
Гэхдээ энэ нь маш өргөн уудам нутаг дэвсгэр бөгөөд Өмнөд болон хойд Америк, Европын өмнөд хэсэг, Африк тив тэр чигтээ, түүнчлэн Зүүн болон Зүүн өмнөд Ази багтаж байгаа ажээ.
“Тяньгун-1” станц 2016 оны тавдугаар сараас ажиллахаа больсон бөгөөд түүний ажиллах хугацаа 2,5 жилээр хэтэрсэн байна. Сүүлд нь өөр нэг асуудал гарч ирсэн бөгөөд шинжээчдийн үзэж байгаагаар уг станцыг хэрхэн унахыг хянах аргагүй болжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ