Умард Солонгосын тэргүүн хатагтай Ли Соль Жу гэж хэн бэ?

Ким Чен УнБНАСАУ-ын удирдагч болсноосоо хойш анх удаа гадны айлчлал хийсэн билээ. Ингэхдээ тэрээр гэргий Ли Соль Жу-гийн хамт явсан юм.

Саяхан БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун, түүний гэргий Ли Соль Жу нар БНХАУ-д айлчилсан билээ. Гадагш бараг гардаггүй Умард Солонгосын тэргүүн хатагтайг хараад сэтгүүлчид мэл гайхжээ.
Урьд нь дуучин, бүжигчин байсан тэрээр одоо нэртэй тэргүүн хатагтай болсон ч түүний тухай хэн ч юу ч мэддэггүй юм.

Ли Соль Жу Умард Солонгосын черлидингийн багийн гишүүн байсан бөгөөд Ким Чен Унтай нэгэн концертын үеэр танилцаж байжээ.
Өмнөд Солонгосын аюулаас хамгаалах албаныхны хэлснээр, тэрээр дуучин байсан бөгөөд гэрлэхээс нь өмнө түүнийг Хен Сонг Воль гэдэг байжээ.

Тэд одоо гурван хүүхэдтэй бөгөөд Ли Соль Жу-гийн адил хэдэн настай нь тодорхойгүй юм.
Зарим мэдээгээр түүнийг 29-33 орчим настай гэжээ. Мөн тэргүүн хатагтайг боловсролтой, нэлээд чинээлэг айлын хүүхэд бөгөөд эх нь эмч, эцэг нь их сургуулийн профессор гэнэ.

С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ