Ким Чен Уны гэргий Кейт Миддлтоны хувцасны хийц загварыг дууриажээ

“Сан” сонинд ингэж бичсэн байна

28 настай Ли Соль Жу хунтайж Уильямын гэргийн хувцасыг санагдуулсан өнгө, загварынгоёлын хувцас өмсөн хэд хэдэн удаа зургаа татуулжээ. Ким Чен Уны гэргий Кейт Миддлтоныг дууриахдаа, Өрнөдөдтаатайханддагаа харуулахыг мэрийж байдаг болов уу хэмээн сэтгүүлчид үзэж байна.

Тухайлбал, жишээ нь Ли Соль Жу-гийн цайвар өнгийн хослолыгКейтийн мөн тийм өнгийн пальтотай харьцуулжээ.

“Ли Соль Жу хатан хааны гэр бүлийн хатагтайн хийц загвараар өөрийн статусыг харуулахыг мэрийдэг юм шиг санагдаж байна” гэжСөүлийн стилист Ким Мйонхэ Умард Солонгосын тэргүүн гангарааг тайлбарлажээ.

Хунтайж Уильямын гэргий гүнж Кейт нэгдүгээр сард шведийн хаан ширээ залгамжлагч гүнж Викториятай уулзахдаа британийн дизайнч Эрдем Моралиоглугийн “Эрдем” брэндийн даашинз өмссөн байна.Энэ арга хэмжээний үеэр авсан гэрэл зураг Кенсингтоны ордны (британийн хатан хааны гэр бүлийн өргөө) албан ёсны Twitter-аккаунтад тавигдсан бөгөөд Кейтийн гоёл хүмүүсийн анхаарлыг ихэд татжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин