Кемерово хотын захирагчийн огцрох хүсэлтийг Путин ёсоор болгов

Оросын ерөнхийлөгч Владимир Путин Кемерово мужийн захирагч Аман Тулеевийн өөрийн хүсэлтээр огцрох өргөдлийг хүлээн авчээ. Энэ талаар Кремлийн сайтад ингэж мэдээлсэн байна.

Тулеевийн орлогч Сергей Цивилевийг сонгууль явуулаххүртэл Кемерово мужийн захирагчийн үүргийг түр гүйцэтгэгчээр томилжээ.

Аман Тулеев огцорсоннь дөрөвдүгээр сарын 1-ний ням гарагт тодорхой болсон байна. Ингэсний дараа тэрээр телевизээр үг хэлж, Кемерово хотын худалдааны төвд эмгэнэлт явдал болсонтой холбогдуулан уучлал эрж, эмгэнэл илэрхийлжээ.

Аман Тулеев1997 оноос мужийгтэргүүлж байсан юм.Бусдын дэмжлэггүйгээр босч зогсоход хэцүү болсон захирагчийн биеийн байдлаас болоод, түүнийг огцруулахыг хүчтэй шаардах болжээ. Өмнө нь тэрээр нуруундаа хүнд мэс засал хийлгэсэн юм.

Владимир Путин мужийн оршин суугчидтай уулзах үеэрээ Тулеевийг огцруулах тухай асуултад хариулахдаа, “эмгэнэлт явдал болсон нөхцөлд сүржигнэх үүднээсийм зүйл хийдэггүй юм” гэж мэдэгдсэн байна. Болсон явдалд хэн буруутайг эхлээд тогтоох хэрэгтэй гэж тэр тэмдэглэжээ.

Гуравдугаар сарын 25-нд худалдааны төвд гал гарснаар 64 хүн, түүний дотор 41 хүүхэд амь үрэгдсэн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин