АНУ “ИУ” бүлэглэлийн эсрэг ажиллагаанд хамгийн их хохирол амсав


Өнгөрсөн гуравдугаар сар террорын “Исламын улс” бүлэглэлийн эсрэг Ирак, Сирид цэргийн ажиллагаа явуулах хугацаанд Пентагоны хувьд “хамгийн их хохиролтой” нь байлаа. Энэ сард америкийн найман цэргийн албан хаагч амь үрэгдсэнийг Military.com сайтад мэдээлжээ.
Тусгай зориулалтын хүчний 36 настай түрүүч Жонатан Данбар өнгөрсөн пүрэв гарагт сирийн Манбиж хотод эргүүл хийж явахдаа гар хийцийн тэсрэх төхөөрөгт өртөж амиа алдсан байна. Гуравдугаар сарын 15-нд Иракийн баруун нутагт “HH-60 Pave Hawk” нисдэг тэрэг сүйрснээр АНУ-ын агаарын цэргийн хүчний долоон цэргийн албан хаагч, түүний дотор гурван офицер амь үрэгджээ.
Military.com сайтад бичсэнээр, 2014 оны наймдугаар сарын 8-нд“Inherent Resolve” ажиллагаа эхлэснээс хойш америкийн 60 цэрэг, офицер, түүний дотор 14 нь байлдааны даалгавар биелүүлж яваад амиа алдсан байна.
Өнөөдрийн байдлаар Иракт америкийн 5,2 мянга орчим, Сирид 2 мянга орчим цэргийн албан хаагч байгаа ажээ.
2017 оны зургаадугаар сарын сүүлчийн байдлаар “Inherent Resolve” ажиллагаа явуулахад нийтдээ 14,3 тэрбум доллар зарцуулаад байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ