Путин “Скрипалийн хэрэг”-ийн тухай мэдээг тайлбарлав

"Тагнуулч Сергей Скрипаль болон түүний охин Юлия нарыг хордуулсан бодисыг үйлдвэрлэхэд Орос улс холбогдолтойг нотлох баримт алга байна" гэж Британийн Портон-Дауны химийн лабораторийн тэргүүн Гэри Эйткенхед хүлээн зөвшөөрсөн. Үүний дараа Оросын ерөнхийлөгч Владимир Путин хэлэхдээ, тус орны засгийн газар болсон явдалтай холбогдуулан оросын эсрэг кампанит ажил хоромхон зуур өрнүүлсэнд зэвүүцэж байгаагаа илэрхийлэв.

Бүрэн дүүрэн мөрдөн шалгалт явуулахад наад зах нь хоёр сар шаардлагатай хэмээн Британийн цагдаагийн байгууллага мэдэгдэж байсан бөгөөд олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар, ийм бодисыгойролцоогоор 20 оронд үйлдвэрлэсэн байж болох юм гэж оросын төрийн тэргрүүн онцлон тэмдэглэжээ.

“Оросын эсрэг кампанит ажлыг их хурдтай өрнүүлсэн нь гайхширал төрүүлж байгаа” гэж ерөнхийлөгчдурдсан байна.

Орос улс “энэ байдлын учрыг хамгийн тодорхой олохын тулд Химийн зэвсэг хорогдуулах байгууллагын гүйцэтгэх хорооны чуулганыг дөрөвдүгээр сарын 4-ний лхагва гарагт хуралдуулна гэдгийг Путинсануулжээ.

“Бид тэнд хэлэлцүүлэхээр наад зах нь хорин асуудал тавьсан бөгөөд санал шүүмжлэлийн явцад болсон явдалд эцсийн цэг тавина гэдэгт би найдаж байна” гэж тэр мэдэгдсэн байна.

Манай орон бүрэн хэмжээний мөрдөн шалгалт явуулахыг хүсч байна. Оросын иргэд хохирсон учир энэ ажилд оролцохыгхүсч байгаа юм гэж тэр хэлжээ.

Британийн тагнуулч Сергей Скрипаль болон түүний охин Юлия нар гуравдугаар сарын 4-нд Солсбери хотод гадаа сандал дээр ухаангүй олдсон юм. Их Британийн тал Орос улсыгболсон явдалд холбогдолтой хэмээн буруутгаж, харин Москвад энэ зэмлэлийг эрс няцааж байгаа билээ.

Британийн засгийн газар Оросын талаас уучлал эрэхэд хүрнэ. Гэхдээ “тэнэглэл хэрээс хэтэрсэн юм” гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ