Валерий Харламовын тухай сонирхолтой баримтууд

Үүнд итгэхэд хэцүү ч Москва хотын жаал хүү Валерий Харламовт дэлхийд нэртэй хоккейчин болох магадлал тун бага байжээ. 14 настайдаа хүү ангинаар байн байн өвчилж, энэ нь зүрхэнд нь нөлөөлсөн байна. Түүнийг биеийн тамирын хичээлээсч чөлөөлжээ.Гэвч эцэг Борис Сергеевич Харламовнь өөрийн аргаар хүүгээ эмчлэхээр шийдэж, түүнийг хоккейн секцинд оруулсан байна.

Хоккейчны эх Кармен Ориве-Абад Испанийн Бильбо хотод төржээ. Охиныг бүр жаахан байхаднь 1937 ондЗХУ-д авчирсан бөгөөд учир нь тэр үед Испани иргэний дайнтай байсан юм. Москвад тэрээр Борис Харламовтай танилцаж,1948 ондхүү Валерийнь мэндэлжээ.

1956 онд Валерий Харламовын өвөө нь өвчилж, ээж нь эх орондоо буцахаар шийдсэн байна. Валерий охин дүүгийнхээ хамт бас ээжтэйгээ цуг явжээ. Гэхдээ гэрээ, эцгээ санаж байгаагаа удалгүй ойлгожээ.Хэдэн сарын дараа тэд ЗСБНХУ-д буцаж ирсэн байна.

1967 онд 19 настай залуу ЗСБНХУ-ын хамгийн алдартай хоккейн клубболох – ЦСКА (Армийн спортын төв клуб)-гийн бүрэлдэхүүнд анх тогложээ. Харин багийн ерөнхий дасгалжуулагч Анатолий Тарасовт онцгой сэтгэгдэл төрүүлээгүй байна. Тэгээд Тарасов залуу хоккейчныг туршлага суугээд “Звезда” (Чебаркуль) багт явуулжээ. Харламов дараа жил нь ЦСКА-д эргэж ирсэн байна. Тэрээр хоккейнаас гадна бас хөлбөмбөг сонирхдог байжээ. Гэхдээхөлбөмбөгт ЦСКА-гбиш, харин “Торпедо” багийг дэмждэг байсан бөгөөд энэ клубийн олон тоглогчтой найзладаг байсан ажээ.

ЦСКА-д Валерий Харламов 17 номертой тоглодог байжээ. ЦСКА-д энэ номер эгнэгт түүнийх болж, тиймээсклубийн тоглогчдоос хэн нь чийм номертай тоглож болохгүй юм. 1972 он гэхэд Харламов сонирхогчдын хоккейн хамгийн нэртэйтоглогчдын нэг байжээ.Чухамхүү ЗСБНХУ-ын шигшээ баг канадын мэргэжлийн хоккейчидтой тоглосон домогт супер цувралын үедНХЛ (Үндэсний хоккейн лиги)-д Харламовын тухай бахдан ярих болсон байна.

Зөвлөлтийн хоккейчид 7:3-ын харьцаатайгаар хожсон бүр эхний тоглолтын дараа (Валерий 2 шайб оруулжээ)“Торонто Мэйпл Лифс” клубийн эзэн Балларт Харламовыгөөрийнхөө багт ирвэл нэг сая доллар өгөхийг санал болгож байжээ. Тэр үед зөвлөлтийн хоккейчид НХЛ-д тоглох боломжгүй байсан нь үнэн.

Валерий автын осолд орсноорнэг хөл, хоёр хавирга нь хугарч, тархи нь хөдөлж, олон бэртэл авсан 1976 онд түүний хоккей тоглох хугацаа дуусгавар болж мэдэх байжээ.Гэвч хагас жилийн дараа тэрээр мөсөн дээрээ эргэж гарсан байна. Гэхдээ хувь тавилан гэдэг хатуу. Харламов дахиад л автын осолд оржээ. Хоккейчны гэргийн барьж явсан “Волга” машин 1982 оны наймдугаар сарын 27-нд ачааны машинтай мөргөлдсөн байна.

“Волга”-дВалерий болон Иринагийн хамт түүний үеэл дүү Сергей сууж явжээ. Тэдбүгд газар дээрээ амь үрэгдсэн байна. ЗСБНХУ-ын шигшээ багийн хоккейчид анд нөхрийгөө оршуулахад байлцаж чадаагүй бөгөөд багийнхандалайн чанадад Канадын Цомын төлөө тэмцээнд оролцож байжээ.

Валерийгийн хүү Александр Харламов бас хоккейчин болсон байна.Харин тэрээр эцгийгээ бодвол, Үндэсний хоккейн лигид тоглоод амжсан юм. Валерий Харламовт зориулсан “Домогт №17” баримтат киноны зураг авах үед Александр зөвлөхөөр ньажиллаж, зарим хэсэгт ч тогложээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ