Путин: Бид Их Британиас юу ч хүлээгээгүй

Оросын тал Их Британиас чухам ямар уучлал хүлээж байна вэ? гэсэн сэтгүүлчдийн асуултад Оросын ерөнхийлөгч Владимир Путин хариулжээ. Лхагва гарагт түүний хэлсэн үгийг РИА Новости агентлаг уламжилсан байна.

“Бид юу ч хүлээгээгүй. Харин эрүүл саруул бодол ялж, сүүлийн үед бидний ажиглаж байгаа тийм хохирол олон улсын харилцаанд учрахгүй байхыг л хүлээж байна” гэж Путин Анкара хотод Орос – Иран –Туркийн гурван талын дээд хэмжээний уулзалтын хэвлэлийн хурал дээр хэлжээ.

“Энэ нь Скрипалийн амь насанд халдсан хэрэгт хамаатай төдийгүй, олон улсын харилцааны бусад бүх талыг ч хөндөж байгаа юм” гэж Оросын төрийн тэргүүн мэдэгдсэн байна.

Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипаль болон түүний охин Юлия нарыг хордуулсан хэмээн буруутгаснаас болоод Их Британи Оросоос уучлал эрэх ёстой болно гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өчигдөр мэдэгдсэн юм. Энэ зэмлэлийг тойруугаар нотлох баримтууд чбас гарч ирэх болно гэж Песков бас тэмдэглэсэн байна.

Сергей болон Юлия Скрипалийн хордсон “Новичок” хэмээх хор Оросоос гаралтайг Их Британийн Портон-Дауны химийн лабораторийн мэргэжилтнүүд нотлож чадаагүй нь дөргөвдүгээр сарын 3-нд тодорхой болсон билээ.Хордуулагч бодисын төрөл, ангиллыг л тодорхойлох нь бидний үйл ажиллагааны хүрээнд багтдаг гэж мэргэжилтнүүд хэлсэн байна.

Скрипаль болон түүний охин гуравдугаар сарын 4-нд Солсбери хотын гудамжинд ухаангүй олдсон юм. Британийн эрх баригчид энэ халдлагыг оросын тал үйлдсэн хэмээн үзсэн билээ. Орос улс энэ бүх зэмлэлийг няцааж байгаа юм.

Уг хэрэг явдлаас болоод Их Британи болон ойролцоогоор 30 гаруй орон Оросын дипломатчдыг хөөж, Оросын тал ч мөн адил хариу арга хэмжээ авсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин