АНУ: Путинийг Өрнөдөд аюулгүй гэж үзэж байна

Өрнөдийнхөн Оростой хүйтэн дайн хийхээс зайлсхийх ёстой. Учир нь энэ орон хэнд ч заналхийлээгүй, аюул учруулаагүй.Ерөнхийлөгч Рональд Рейганы туслах асан Дуг Бэндоу “National Interest” сэтгүүлд ингэж бичжээ.

Шинэ хүйтэн дайн үүсэх ноцтой нөхцөл ер байхгүй гэж тэр үзэж байна. "Нэгдүгээрт Орос, АНУ-д үзэл суртлын санал зөрөлдөөн бараг байхгүй. Оросын ерөнхийлөгч Владимир Путин туйлын болгоомжтой, дээд зэргээр прагматик байдлаар ажилладаг. Харин Америкийн цэрэг Афганистан, Ирак болон бусад оронд он удаан жил байсан тэр байдлаасаа америкийн элитийнхэн одоо болтол дүгнэлт хийгээгүй юм" гэж Бэндоу цохон заажээ.

Орос улс хил хязгаараа хамгаалж, эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэхийг хүсч, харин эзэнт гүрнийг сэргээх тухай огт мөрөөдөөгүй. Хоёрдугаарт, Оросын гадаад бодлого голдуу хүлээцтэй, консерватив шинжтэй юм гэж Бэндоу онцлон дурдан байна.

Оросын сүүлчийн үйлдлүүдэд дүн шинжилгээ хийвэл, Орос улс өөрийгөө л хамгаалж байсныг харж болно. Тус улс Гүрж, Украиныг НАТО-д элсэхийг хүсэхгүй байгаа, Сирийн тусламжтайгаар Ойрхи Дорнодод нөлөөлөхийг хүсч байгаа юм.

ХаринДональд Трампын засаг захиргаа үзэл суртлынномлолтой зууралдаж, дэлхийн янз бүрийн нутагт цэргээ илгээж болно хэмээн үзэж байна гэж тэр бичжээ.

Мөн дэлхийд нэг ч жанжлагч байхгүй бөгөөд Орос улс АНУ-ыг давж гарахгүй. Харин Хятад улс дэлхийн газрын зурагт гарч ирсэн бөгөөд дэлхийн бүхий л бодлогыг өөрчилж болох юм. Тиймээс Америкийн засаг захиргаа Оросын эсрэг сөрөн зогсох тухай биш, харин Азийн хүчээ авч байгаа улстай хэрхэн харилцах тухай л бодох хэрэгтэй гэж Бэндоу тэмдэглэсэн байна.

Дөрөвдүгээр сарын 2-нд Путин, Трамп хоёр утсаар ярьсан билээ. Энэ үеэр Америкийн удирдагч Оросын ерөнхийлөгч Владимир Путинийг АНУ-д айлчлахыг урьсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ