Трамп Хятадын бараанд нэмэлт гаалийн татвар ногдуулна


АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын бараанд 100 тэрбум долларын нэмэлт гаалийн татвар ногдуулах боломжийг судлахыг АНУ-ын худалдааны төлөөлөгчид даалгажээ. Цагаан ордноос тараасан мэдэгдэлд ингэж дурдсаныг Ройтерс агентлаг уламжилсан байна.
Өмнө нь АНУ Хятадын бараанд ногдуулдаг гаалийн татварыг 50 тэрбум доллараар нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, хариуднь Хятадын тал адилхан арга хэмжээ авахаа зарласан юм.
"Хятад улс Америкийн оюуны өмчийг байнга шударга бусаар хулгайлдаг. Тиймээс Бээжингийн эрх баригчдын хариу арга хэмжээ нь шударга бус юм" гэж Трамп цохон заажээ.“Өөрийн буруу үйлдлээ засч залруулахын оронд Хятад улс манай фермерүүд болон үйлдвэрлэгчдэд хор хүргэхээр шийдвэрлэлээ” гэж тэр хэлсэн байна.
АНУ худалдааны дайнд олон жил Хятадад ялагдаж ирсэн. Чухам үүнээс болоод Америк БНХАУ-тай хийж буй худалдаанд асар их алдагдал хүлээсэн юм гэж Трамп дөрөвдүгээр сарын 4-ндмэдэгджээ.
Америкийн эрх баригчид 25 хувийн гаалийн татвар ногдуулж болох Хятадын 1,3 мянган барааны жагсаалтыг дөрөвдүгээр сарын 3-нд нийтлүүлсэн юм. Вашингтоны засаг захиргааны шийдвэртхятадын тал дөргөвдүгээр сарын 4-нд хариу өгч, гаалийн 25 хувийн татварт хамруулж болох америкийн зуу гаруй барааны жагсаалт гаргаснаа мэдээлжээ.
Гэвч Хятадын тал энэ тарифыг хэзээ хэрэглэхээ зарлаагүй байгаа юм.Америкийн засгийн газар өөрийн гаалийн татварыг хэзээ ногдуулж эхлэхээс шийдвэр шалтгаална гэж БНХАУ-ын эрх баригчид тайлбарлажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ