Их Британи тарган хүмүүст татвар ногдуулахаар болов

Дөрөвдүгээр сарын 6-наас Их Британид сахарын татвар хүчин төгөлдөр болж, таргалуулдаг чихэрлэг ундааны үйлдвэрлэлийг багасгахаар төлөвлөж байгаа ажээ. Британийн сангийн яамны сайтад ингэж бичсэн байна.

Хэрвээ 100 миллилитрт таван граммаас илүү сахар агуулагдаж байгаа бол, ийм ундаанаас татвар авах ажээ.Хэрвээ сахарын агууламж найман граммаас их бол, нэмэгдсэн татвар төлөхөд хүрэх гэнэ.

“Үйлдвэрлэлээөөрчлөхгүйбайгаа үйлдвэрлэгчид нийлбэрдүннь жил бүр 240 сая хүртэл фунт(335,8 сая ам. доллар)байх татвар төлнө” гэж Британийн сангийн яамны сайтад дурджээ.

Энэ арга хэмжээ нь хүүхдүүдийг таргалахаас сэргийлэхэд чиглэж байгаа аж. Цугларсан мөнгийг биеийн идэвхитэй байдлыг хөхүүлэн дэмжиж, сурагчдын хоол тэжээлийн тэнцвэрт байдлыг хангах хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулах юм.

Энэхүү санаачлагын тухай 2016 оны хавар ярьж байжээ. Үүний дараа ундаа үйлдвэрлэгчдийн талаас илүү нь бүтээгдэхүүн дэхь сахарын агууламжийг бууруулсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ