Дэлхийн хамгийн ахмад настны урт насласан нууц

Манай гарагийн хамгийн өндөр настан Японы иргэн Масазо Нонакийн төрөл төрөгсөд түүний урт насласан нууцаас ярьжээ. Телевизийн “Sky news”суваг ингэж мэдээлсэн байна.

120 настай өвөө манай гарагийн хамгийн өндөр настан болохыг нотлосон баримт бичгийг түүнд гардуулжээ. Тэрээр Хоккайдо аралд төрсөн байна. Тэднийх ам бүл олонтой айл байсан бөгөөд долоон эрэгтэй, нэг охин дүүтэй, өөрөө таван хүүхэдтэй байжээ.

Гиннесийн номонд бичсэнээр, тэрээр амттанд дуртай, сонин уншиж, халуун рашаанд ордог байснаа ингэж урт наслах шалтгаан хэмээн ярьсан байна.Түүний ач охин ч энэ мэдээллийг нотложээ.

“Өвөө маань японы болон барууны чихэр идэх их дуртай. Тэр өдөр бүр сонин уншиж,тэргэнцэрээр явдаг ч, рашаанд байнга ордог” гэж ач охин нь хэлсэн байна.

Өмнө нь Испанийн Франциско Оливера хамгийн урт буюу 113 насласан бөгөөд тэр энэ оны хоёрдугаар сард өөд болсон юм.122жил 164 өдөр насласан Жанна Луиза Кальманыг манай гарагт амьдарч байсан хамгийн өндөр настанд тооцдог юм. Масазо бол Японы хамгийн их насласан анхны хүн биш.Японд зуу болон түүнээс дээш настай 68 мянган хүн байдаг гэсэн тоо баримтыг 2017 онд зарлажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ