ҮЙЛ ЯВДАЛ: "Боловсролын супермаркет-2018" эхэлнэ

ЕБС төгсөж байгаа сурагчдад зориулсан 'Боловсролын супермаркет-2018' МҮЭСТО дээр эхэлнэ. Энэ үеэр 'Мэргэжлээ хэрхэн зөв сонгох', 'Монголд эрэлттэй байгаа 10 мэргэжил ', 'Гадаадын тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ' гээд хэрэгтэй зөвлөмж, лекц өгнө. Холбоо барих утас 95153415

09.00

  • МУБИС, Нагоя Их сургуулийн 'Хүүхдийн хөгжлийг дэмжих төв' -өөс 'ОЮУНЫ БЭРХШЭЭЛ: судалгаа, бодлого, хэрэгжилт' сэдвийн хүрээнд Олон улсын онлайн зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна. Үндсэн илтгэлийг 'Америкийн Оюуны бэрхшээлийн холбоо'-ны гүйцэтгэх захирал Др. Найгрэн Маргарэт тавьж хэлэлцүүлнэ. Энэхүү зөвлөгөөнд МУБИС, Нагоя Их сургууль, тусгай сургуулийн багш нар, боловсролын хүрээлэнгийн судлаачид, салбарын эмч нар илтгэл тавьж оролцоно. Зөвлөгөөн МУБИС-ийн 'Зайны сургалтын төв' (А байр, 201) дээр болно.

  • НЗДТГ болон Дэлхийн Банкны дэмжлэгтэй УБ Цэвэр агаар төсөл хамтран агаарын бохирдлыг бууруулах цогц арга хэмжээний талаар хэлэлцүүлэг Туушин зочид буудалд болно. Холбоо барих утас: 9977 8587

#1abc9c; font-family: Tahoma, Geneva, sans-serif;">MN МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11.00

  • Хөдөлмөрийн үндэсний сангаас мафийн гар хөл болсон шүүгчдийн талаар ноцтой баримт дэлгэж мэдээлэл хийнэ.

11.30

  • Японы эрдэмтэн эрүүл мэнд, байгаль орчин зэрэг олон салбарт ашиглагдаж дэлхийн 168 оронд оюуны өмчөөр батлагдсан эрчим хүчний шинэ энергийн төхөөрөмжөө танилцуулна. 30 гаруй жилийн судалгааны үр дүнд бий болсон энэхүү төхөөрөмжийг хорт хавдарын эмчилгээнд түлхүү ашиглаж байгаа аж.

12.00

  • Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос ирэх сарын 1-нээс хугацаагүй ажил хаях, Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

12.30

  • Цаст цагаан Алтай” төрийн бус байгууллагаас дэлхий дахинд алтан Бумбын эрин эхлүүлэх технологи, шинжлэх ухааны нээлтийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ