Ж.Мөнхбат аваргыг сүүлчийн замд нь үдлээ


Mонгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Үндэсний бөхийн дархан аварга Жигжидийн Мөнхбатыг сүүлчийн замд нь өнөөдөр өглөө үдлээ. Монгол түмний бахархал болсон Их аваргаа үдэх ёслолд бөхийн хүрээний олон хүмүүс хүрэлцэн ирсэн байлаа. Түүний шарилыг Алтан-Өлгийд залсан бөгөөд Ж.Мөнхбатын хүү, Японы сүмо бөхийн их аварга М.Даваажаргал, УИХ-ын гишүүн Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар гашуудлын үг хэлсэн байна.
Мөн М.Даваажаргал "Аавтай минь салах ёс хийхээр хоёр Мөнхийн нэг Их аварга Баянмөнх хүрэлцэн ирсэнд сэтгэл маш их хөдөлж байна. “Хоёр Мөнх” 20 дугаар зууны Монголын үндэсний бөхөд шинэ уур амьсгал оруулж, их спортод ч хамтдаа амжилт үзүүлж эх орон ард түмнээ баясган цэнгүүлсэн билээ.
Төрийн наадамдаа бие биенээ даван ялахын төлөө үнэн шударгаар барилдаж, дэлхийн дэвжээнд дэлхийн суутнуудыг хэрхэн ялах ухааныг хамтдаа сийлсэн хоёр мөнхийн маань үе түүх болон үлдэж байна. Х.Баянмөнх аваргадаа урт насалж удаан жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе." хэмээжээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ