Тосгуур, суултуурт хийж огт болохгүй 10 зүйл

Хүмүүс гарт тааралдсан бүхнийг тосгуур, суултуурт хийж, дараа нь үүсч болзошгүй үр дагаврын тухай боддоггүй. Тэнд ямар зүйлийг хийх ёсгүйг та мэддэг үү? Ийнхүү тосгуур, суултуурт юу хийж болохгүй, хийчихвэл ямарүр дагаварт хүргэж болохыг сануулж байна.
Цагаан будаа, хөндий гоймон

Хөндий гоймон, цагаан будаа нь яваандаа хөөж, том хэмжээтэй болдог. Харин эдгээр нь усанд уусах хүртэл маших хугацаа хэрэгтэй. Тиймээс бөглөрөл үүсэхнь баталгаатай.
Өндөгний хальс

Хэрвээ өндөгний хальсыг жижиглэчихвэл бөглөрөхгүй гэж хүмүүс боддог. Гэвч тийм биш юм.Жижигхэн хэсгүүд нь илүү том хэсгүүдэд наалдан, том хэмжээтэй болж энэ нь яваандаа бүр томорч, эцэстээгарцаагүй бөглөрөл үүсгэнэ.
Гурил

Хэрвээ та цавууг санаж байгаа бол түүний үндсэн найрлага нь гурил болон ус байдгийг лавтай мэдэж байгаа. Хоолойд ийм “цавуу” үүсч, үүнд бусад зүйл ирж тогтон яваандаа бөглөрөл үүсгэнэ.
Эм бэлдмэл

Эм амархан уусч, бөглөрөл үүсгэдэггүй хэмээн зарим хүн үзэж шууд лсуултуур, тосгуур руу зүгээр л хаячихдаг. Гэвч эм нь усанд уусалгүйгээр түүнийг хордуулдаг. Усны шүүлтүүр нь усыг янз бүрийн тундас болон бичил биетүүдээс цэвэрлэж чаддаг ч,усаар тархдаг эмүүдийг ямар ч шүүлтүүр тогтоож чадахгүй.
Үс

Өтгөн, урт үс нь ванны өрөөний шугам хоолой бөглөрөх гол шалтгаан юм.Үс нь хоолойд тээглэж, бөөгнөрөлүүсгэдэг. Тиймээс самнасан үсээ хогийн саванд хийж, хоолойд бага үс унагахын тулдусанд орохын өмнө үсээ самнаж байгаарай.
Жимс жимсгэнэ, лаазны янз бүрийн наалт

Наалт нь маш өчүүхэн жижиг байлаа ч түүнийг шугамд хоолой руу биш, харин хогийн саванд заавал хийх хэрэгтэй. Яагаад гэвэл, наалт цавуутай байдаг бөгөөд усанд удаан уусдаг материалаар хийгдсэн байдаг юм.
Барилгын хог

Гарал үүслээс нь үл хамааран маш жижигхэн мөхлөг байлаа ч гэсэн шугам хоолойд огт хийж болохгүй.Энэ нь том ширхэгтэй болон үйрмэг хогийн аль алинд хамаарна. Хэрвээ томхон зүйлс нь бөглөрөл үүсгэдэг бол жижгүүд нь том дээрээ овооролдож, хоолойны хананд наалдан, яваандаа бүр илүү ноцтой асуудалд хүргэнэ.
Бэлгэвч

Өнгөц харахад зүгээр мэт санагдах ч, бэлгэвчийг задардаггүй латекс гэдэг материалаар хийдгийг санах хэрэгтэй. Түүнчлэн сунаж, хоолойны хананд тээглэн, нүхийг бөглөж мэднэ. Мөн бэлгэвч нь агаар, ус юм уу ямар нэг өөр хогоордүүрч,ингэснээр амархан арилгах аргагүй ноцтой бөглөрөл үүсгэж мэднэ.
Тамхины иш

Янжуурын шүүлтүүрийг нийлэг зүйлээр хийдэг учир хөөж, бас удаан задардагт хамаг учир байгаа юм. Тамхины ишэнд давирхай, никотин зэрэг янз бүрийн хорт бодис үлдэж улмаар усанд орж, хордуулдаг.
Эмэгтэй хүний ариун цэврийн хэрэгсэл

Ийм зүйлсийг чийг шингээдэг материалаар хийдгийг бүгд мэднэ. Тиймээс усанд маш их хөөж, бүр томбөглөө үүсгэж мэднэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ