Хорихоос оргосон хүмүүжигчийг эрэн хайж байна

Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа дахь ШШГЕГ-ын харьяа хорих 413 дугаар ангиас хүмүүжигч З нь энэ сарын 8-нд оргон зугтаагаад одоог хүртэл сураггүй байна. Тэрбээр хорихын гадуур талбайд элит гахай үүлдрийн гахай маллаж байгаад оргожээ.

Хүмүүжигч З-ийн содон шинж тэмдэг нь мурий хамартай, зууван бор царайтай, хоёр хөмсөгний дунд сорвитой, үүдэн шүдгүй, давхраагүй бор нүдтэй аж. Тиймээс түүнийг харсан үзсэн хүн байвал цагдаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдээлэл өгч, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ