Алга болсон хүүхдүүд осгосон байдалтай олджээ

Багануур дүүргийн 5 дугаар хорооны орчимд дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 14:00 цагийн орчимд 3-5 насны гурван хүүхэд алга болсон байна.

Энэ талаар "Хүүхэд алга болсон талаарх дуудлага мэдээллийг дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 01:00 цагт тус дүүргийн онцгой байдлын хэлтэс хүлээн авсан.

Ингээд харанхуй шөнө эрлийн ажиллагааг явуулах боломжгүй байсан тул өглөө 08:00 цагт нь эрлийг эхлүүлж, 11:00 цагийн орчимд 3-5 насны гурван хүүхдийн хоёр нь осгосон байдалтай, нэг нь эсэн мэнд олдсон. Эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй" гэж нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ