Сансрын нисэгчид хэрхэн "00"-д ордог вэ?


Бид бие махбодийн үйл ажиллагааны дүнд үүссэн ялгадсыг зайлшгүй гадагшлуулах үүднээс 00-д ордог. Тэгвэл САНСАРТ 00-д хэрхэн ордог бол гэсэн асуулт гарч ирнэ. Дашрамд дурдахад, сансарт үйлчилдэггүй дэлхийн таталцлын хүчний хуулийг мэддэг ямар ч хүн энэ нь амаргүй зүйл гэдгийг ойлгоно. Тойрог замын станцын суултуур нь эрэгтэй болон эмэгтэй хүний аль алинд зориулагдсан байдаг бөгөөд дэлхийнхтэй яг адилхан харагддаг ч бүтцийн хувьд хэд хэдэн онцлогтой.
Суултуур нь хөлний бэхлэгээ болон гуя баригчтай байдагаас гадна, сансрын нисэгчдийн ялгадсыг хурааж авахад тусладаг агаарын хүчтэй насосыг суултуурт угсарсан байдаг аж. Сансрын нисэгчийг суултуурын суудалд тусгай пүршин бэхлэгээгээр бэхлэж, дараа нь хүчтэй сэнсийг ажиллуулж, сорох нүхийг нээж, агаарын урсгал бүх ялгадсыг түүгээр дамжуулан гадагшлуулдаг аж.
Сорсны дараа бүх ялгадсыг хүчил төрөгч болон ус болгон задалж, тойрог замын станцын битүү мөчлөгт оруулдаг байна. Олон улсын сансрын станцад 00-ийн агаарыг сууцны өрөөнүүдэд орохоос нь өмнө бактери болон үнэрийг заавал шүүж цэвэрлэдэг гэнэ. Шаттл хөлөгт эрэгтэй, эмэгтэйчүүдийн аль аль нь босоогоороо бие засаж болдог байсан нь сонин. Ингэхийн тулд суултууртай холбосон олгой хоолой бүхий тусгай юүлүүр хийжээ.
Хүсвэл сансрын нисэгч суухдаа энэ юүлүүрийг хэрэглэж болдог гэнэ. Муу усны систем нь хатуу хаягдлыг шингэнээс нь ялгана. Хатуу ялгадсыг шахан нягтруулж, шатлл хөлгийн бүхээгт хадгалж, дэлхийд буцаж ирсний дараа гаргаж авдаг байна. Шингэн ялгадсыг задгай сансарт цацна. Сансрын хөлгийн буудлаас хөөрөх, дэлхийд буух болон задгай сансарт гарах үедээ сансрын нисэгчид тусгай живх өмсдөг байна. Одоо сансрын 00-ийг багийн гишүүн бүрт тааруулан, урьдынх шигээр тэгтлээ их хүч гарган сонгодоггүй болжээ.
Харин анхны сансрын нисэгчдэд тусгайлан зориулсан суултуур хийдэг байжээ. Энэ ажлыг хэд хэдэн эрдэм шинжилгээний хүрээлэн хийдэг байсан аж. Нислэгт бэлтгэсэн хүмүүсийн “тав дахь цэгийг” нарийн хэмждэг байжээ. Валентина Терешковагийн биеэс авсан хэвээр хийсэн анхны сансрын эмэгтэй нисэгчийн “хүрэл суултуур” нэг эрдэм шинжилгээний хүрээлэнд одоо болтол хадгалагдаж байдаг аж.
Хэрвээ тойрог замын станцад хоёр сантехникийн шугам ажиллахгүй болвол тойрог замын станцтай залгасан сансрын “Союз” хөлгийн 00-д орж болно. Тойрог замын станцын америкийн хэсэгт суурилуулсан бие засах төхөөргийг НАСА-гийн захиалгаар Орост хийжээ. Учир нь АНУ-д ийм технологи байдаггүй байна. Нэг ийм 00-ийн өрөөний өртөг нь 19 сая ам.доллар байдаг аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ