Замын-Үүдэд хүчтэй шуурга болж, замын хөдөлгөөн хаагджээ


Дөрөвдүгээр сарын 13-нд буюу өчигдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хүчтэй шороон шуурга болжээ. Тодруулбал, салхины хурд 30-40 метр секунд хүрч онц байдал зарласан байна. Мөн том ачааны машины хөдөлгөөныг зогсоож, онгоцны нислэгийг түр хойшлуулсан байна. Энэхүү агаарын саатлаас болж хүмүүсийн зорчих аялал болон шуурхай ажлуудыг түр хугацаанд хойшлуулжээ. Дээрх аюултай үзэгдлийн улмаас үүдсэн нөхцөл байдлыг газар дээр нь судлахаар албаны хүмүүс Замын-Үүдэд ажиллаж байгаа аж.
Говьд элсний нүүдэл цөлжилтөөс шалтгаалж үе үе хүчтэй шороон шуурга шуурдаг. Цаг уурын мэргэжилтнүүдийн хэлж заншсанаар “Нөөлөг” буюу хүчтэй салхи нь Өмнөговь, Дорноговь аймгийн говийн сумуудаар хаа нэг үзэгдэж 18 метр секунд хүрж, салхилж шон хугарч, байшингийн дээвэр хуурч, айлын гэр нурах тохиолдол цөөнгүй болдог юм. Энэ салхи нь богино хугацаандмаш хурдтай үүсээд эргээд тогтдог байна. Газрын гадарга дээр байгаа сул тоосыг хүчтэй салхи дээш нь хөөргөөд босгоод ирдэг үзэгдэл юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ