Холестерин, даралт ихэсдэг сонин шалтгааныг илрүүлсэн байна


Америкийн эрдэмтэд ажлын байрны чимээ шуугианыг даралт ихсэж, түүнчилэн цусан дахь холестерины хэмжээ нэмэгддэг ноцтой шалтгаан гэж нэрлэжээ. АНУ-ын мэргэжилтнүүдийн судалгааны талаар “Medical News Today” сэтгүүлд дэлгэрэнгүй бичсэн байна.Эрдэмтэд үйлдвэрт ажилладаг хүмүүст чимээ шуугиан хэрхэн нөлөөлдөгийг судлажээ.Энэ салбарт ажилладаг найман хүн тутмын барагцаалвал нэг ньсонсголын асуудалтай болсноо хэлж байсан байна. Тэдний 50 гаруй хувь нь чухамхүү ажлын байрны хэтэрхийих чимээ шуугианы нөлөөнөөс болоодэрүүл мэндийн асуудалтай тулгарч байсан нь илэрчээ.
“Бүх ажиллагсдын барагцаалвал дөрөвний нэг нь ажлын байрны их чимээ шуугианд өртөж байснаас гадна, 24 хувиас нь даралт ихсэх өвчин,28%-иас нь хэт их холестерин илэрсэн юм” гэж судлаачид хэлсэн байна. Эрдэмтдийн тэмдэглэснээр, дээр дурдсанүзүүлэлтүүдийг иш үндэс болговол,үйлдвэр, барилга, ашигт малтмалын олборлолт хамгийн аюултай нь болж байна. Эдгээр салбарт ажиллагсдын наанадаж тал нь их чимээ шуугиантай нөхцөлд ажилладаг аж.Их чимээ шуугианы нөлөөнд удаан хугацаагаар байдаг хүмүүсзүрх-судасны өвчин тусах эрсдэл хоёр дахин их байдаг гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ