Сири 71 далавчит пуужинг амдан сөнөөжээ

Орос улс Сирийн нийслэл Дамаск хотын одоогийн байдлыг тайван байна гэж дүгнэжээ. Урьдчилсан мэдээгээр, цохилт өгснөөр энгийн хүн ам болон сирийн цэргийнхэн хохирол амсаагүй байна. ОХУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын ерөнхий оперативын газрын дарга хурандаа генерал Сергей Рудской мэдээлэл хийхдээ ингэж хэлжээ.

АНУ болон түүний холбоотнууд Сирид цохилт өгсөн нь олон улсын терроризмтай хийж буй тэмцэлд огтхон ч нийцэхгүй байгаа бөгөөдбайдлыг тогтворгүй болгохучиртай юм. Энэ нь химийн халдлага хийсэн гэх үйлдэлд өгч буй хариулт биш. Энэ цохилт нь терроризмын эсрэг тэмцэлд сирийн зэвсэгт хүчин амжилт олж байгаагийн эсрэг хийж буй хариу үйлдэл юм гэж ОХУ-ын зэвсэгт хүчний жанжин штабаас мэдэгдсэн байна.

Сири дэх оросын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем өрнөдийн орнуудаас Сирийн нутагруу тэнгис болон агаараас далавчит пуужин харваж байгааг ажиглаж байжээ.

Сирийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем Сири рүү Өрнөдийн орнуудын харавсан 71 далавчит пуужинг амдан сөнөөсөн байна. Өчигдөр АНУ Их Британи, Францтай хамтран Арабын Бүгд Найрамдах Сири Улсын цэргийн болон иргэний дэд бүтцийн объектуудад цохилт өгсөн юм. Тийнхүү 100 гаруй далавчит пуужин болон “агаар-газар” ангиллын пуужин харваж, байнд дөхөж ирэх үед нь сирийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хэрэгслүүд эдгээр пуужингийн нэлээд хэсгийг сөнөөсөн байна.

“Терроризмын эсрэг тэмцлийн тэргүүн шугамд байгаа бүрэн эрхт улсын эсрэг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр, олон улсын эрхийнхэм хэмжээ, зарчмыг зөрчин түрэмгий ажиллагаа үйлдсэнийг ”ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин онцлон тэмдэглэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ