Скрипаль нарын хордсон бодис АНУ, Британийн зэвсэглэлд байжээ


Солсбери хотодэцэг Сергей Скрипаль болон түүний охин Юлия нарын хордсон бодист бие даасан шинжээчдийн хийсэн шинжилгээгээр АНУ, Их Британи болон НАТО-гийн орнуудын зэвсэглэлд байсан химийн зэвсгийн ул мөрилэрчээ. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров ингэж мэдэгдсэн байна.Тэр өнгөрсөн бямба гарагт гадаад болон батлан хамгаалах бодлогын зөвлөлийн ассамблейд үг хэлэхдээ, Швейцарын Шпиц хот дахь цацрагийн болон хими-бактериологийн шинжилгээний төвийн шижээчид Химийн зэвсэг хориглох байгууллагаас(ХЗХБ) хүлээж авсан дээжийг гуравдугаар сарын 27-нд шинжилж дууссан тухай ярьжээ. “Солсберид болсон хэрэг явдлын газраас ХЗХБ-ын шугамаар энэ дээжийг авсан байна” гэж Лавров хэлжээ.
Мэргэжилтнүүд дараахи дүгнэлтийг хийсэн бөгөөд тодруулвал, Химийн зэвсэг хориглох тухай конвенцын дагуу хоёрдугаар категорийн химийн зэвсэгт хамаардаг BZ гэдэг химийн хорт бодис болон түүний өмнөх бодисын ул мөр дээжээс илэрснийг мэдээлсэн байна.
BZбодис нь хүнийг түр ухаан алдуулдаг мэдрэл хордуулагч бодис ажээ. “Сэтгэцэд нөлөөлөх үр дагавар нь хэрэглэснээс хойш 30-60 минутын дараа илэрч, дөрвөн хоног хүртэл үргэлжилдэг байна” гэжОросын ГХЯ-ны тэргүүний хэлснийг хэвлэлд дурджээ.
Лавровын хэлснээр, энэ жор нь АНУ, Их Британи болон НАТО-гийн бусад орны зэвсэглэлд байжээ. Харин Зөвлөлт Холбоот Улс болон Орост ийм химийн зэвсэг боловсруулж, хуримтлуулж байгаагүй байна.
Үүнээс гадна, британийн эрх баригчдын “Новичок” хэмээн нэрлээд байгаа А-234 маягийн мэдрэл саажуулдаг үйлчлэлтэй хордуулагч бодис дээжид байгаа нь илэрсэн байна гэж сайд хэлжээ.Гэхдээ энэ нь сэжигтэй бөгөөд учир нь угбодис их дэгдэмтхий шинж чанартай,харин хордсоноос хойш тодорхой хугацааны дараа дээжийг авсан байх учиртай гэж Лавров үзэж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ